2026 ОНЫ 05 САРЫН 16, БЯМБА ГАРИГ

Салбарын мэдээ

2024/08/19

Фото мэдээ

"ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН ӨДӨР-2026"-ийг тохиолдуулан хэлтсийн албан хаагчдын дунд цэвэр бичгийн уралдаан зарлалаа.
2026/05/12

  “Суралцагч хот Арвайхээр” хөтөлбөрийн хүрээнд албан хаагчдад зориулсан “Төрийн албан хаагчийн харилцаа” сэдэвт дотоод сургалтыг зохион байгууллаа.
 САЙХАН АМЬДРАЛ САЙН ХАРИЛЦААНААС ҮҮДЭЛТЭЙ-"ROBERT WALDINGER"
2026/05/06
      “Суралцагч хот Арвайхээр” хөтөлбөрийн хүрээнд “Цахим ур чадвар” сэдэвт дотоод сургалтыг мэргэжилтэн О.Ариунцэцэг зохион байгуулав.
      Сургалтын үеэр албан хаагчид цахим орчинд өөрсдийн чиг үүрэгтэй холбоотой постер, видео мэдээний эх бэлтгэхэд суралцаж идэвхтэй оролцлоо.
2026/05/06
Иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх "ПРО БОНО 2026" нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа. 
Тус өдөрлөгт Өвөрхангай аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь:
✅Тохирлын үнэлгээний өргөдөл, хүсэлтийг хүлээн авах;
✅Стандартын лавлагаа мэдээлэл;
✅Худалдааны жин баталгаажуулах;
✅Цусны даралтын аппаратыг шалгаж баталгаажуулах;
✅Уртын хэмжих хэрэгсэл баталгаажуулах;
✅Лабораторийн үйлчилгээ үзүүлэх;
✅Хэмжил зүйн болон сорьцын хяналт шалгалтын талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.
2026/04/29
��"Лабораторийн мэргэжилтний өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр аймгийн хэмжээнд төр болон хувийн хэвшлийн дотоод хяналтын үйл ажиллагаа явуулж буй лабораториудын дунд уулзалт хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт лабораторийн эрхлэгч, эмч, шинжээч, лаборант нарын 22 төлөөлөл оролцож мэдээ, мэдээллээ солилцон, тулгамдаж буй асуудал, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
��Ирэх онд УЦУОШТ-ийн лабораториос уулзалт, хэлэлцүүлгийн удирдах ажилтнууд, холбогдох газрын мэргэжилтнүүдийг урин уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.
2026/04/23
"Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал болсон “монгол хүний удмын сан”-г эрүүл авч явах үндэс бол угийн бичиг бичих юм."
Хэлтсийн дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс албан хаагчдад угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, давуу тал, зураглал болон тэмдэглэгээний талаарх ойлголтыг өгөх зорилгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ч.Төвхөнбаяр захиалгат сургалтыг зохион байгууллаа. Угийн бичигт удам угсааны хүмүүсээ тэмдэглэн хөтлөхийг уриалж байна.
2026/03/25
✅АВЛИГААС АНГИД ХАМТ ОЛОН✅
��Авлигын эсрэг нэгдье ☎️11-10
2026/03/19
      Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө батлах тухай” 184 дүгээр тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаар тушаалаар баталсан “Төлөвлөгөөт хяналт шалгалтын жагсаалт”-ын хүрээнд Өвөрхангай аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсээс  2026 онд  эрүүл мэнд, дулаан үйлдвэрлэгч, хийн болон газрын тосны жижиглэн худалдаа эрхлэгч, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуйн нэгж, байгууллагад хэмжил зүйн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулна.
Тодруулбал, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс зөвшөөрөлтэй халаалтын зуухны үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, шатахуун болон эрчим хүчээр хангагч байгууллагуудын худалдаа, үйлчилгээний тооцоо, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаад хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдалд хяналт шалгалт хийнэ. Өнгөрсөн онд худалдаа үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглаж буй хэмжих хэрэгслүүдийн хэмжлийн нэгдмэл байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 30 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад, төлөвлөгөөт хяналт шалгалтыг хэмжүүр, хэмжих хэрэгсэл ашиглагч 19 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хийгдсэн байна.
Шалгалтаар хэмжих хэрэгслүүдийг тогтоосон хугацаанд ээлжит шалгалт баталгаажуулалтад бүрэн хамруулаагүй, баталгаагүй хэмжих хэрэгсэл ашигласан, байгууллагын болон хэмжил зүйн дотоод хяналтыг хэрэгжүүлдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
2026/03/17

Видео мэдээ

2026 оны нэгдүгээр улирлын “Хүүхдээ сонсох өдөр”-өөр гарсан саналын хүрээнд манай байгууллагаас Төв номын санд ном бэлэглэж, ирээдүй хойч болсон хүүхэд багачуудын оюуны хөгжилд хувь нэмэр орууллаа.
2026/05/05
2026/04/29
✅7.3 Төрийн албан хаагчийн харилцаа
2026/04/28
Лабораторийн мэргэжилтний өдрийг тохиолдуулан орон нутгийн Итгэмжлэгдсэн болон хувийн хэвшлийн лабораторийн мэргэжилтнүүд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
2026/04/23
2026/04/23

��Стандарт, хэмжил зүйн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, мэдээлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилтын хүрээнд 21 аймгийн дунд зохион байгуулагдсан  "СТАНДАРТ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР, НИЙГМИЙН БАТАЛГАА" цахим уралдаанд Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс ТЭРГҮҮН байр эзэллээ.
��Нийт албан хаагч нартаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.������
2026/03/12

Зөвлөгөө, зөвлөмж

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ:
Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд ахлах мэргэжилтэн: Д.Дэнжинпагма
Утас: 70322320, 88018150
Цахим шуудан: denjee@masm.gov.mn
2026/03/09
➡️Энэ стандартыг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг,
Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэг, Нялх, балчир
хүүхдийн хүнсний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн хэрэгжилтийг
хангах зорилгоор Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэсний
байгууллагын Хүүхдийн сан, Австралийн Хүүхдийн хөхөөр хооллох холбоо, АНУ-ын
Эрүүл мэндийн үндэсний институт гэх мэт олон улсын байгууллагаас
боловсруулсан эх, нярайн өрөөний заавар, ерөнхий шаардлага ба Монгол Улсын
Хүүхдийн эрхийн тухай ба Хүүхэд хамгааллын тухай хууль, бусад дүрэм, журам,
зааварт нийцүүлэн боловсруулсан.
✅Энэхүү стандартын дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл www.estandard.gov.mn стандартын цахим сангаас үзэх боломжтой.
✅Стандартыг авахыг хүсвэл Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс болон E-Mongolia-аас татаж авах боломжтой.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ: Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
Сургалт, мэдээлэл, стандартын салбар сан хариуцсан мэргэжилтэн: О.Ариунцэцэг
Утас: 70322320, 85756123
2026/03/05
✅Энэхүү стандартын дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл www.estandard.gov.mn стандартын цахим сангаас үзэх боломжтой.
✅Стандартыг авахыг хүсвэл Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс болон E-Mongolia-аас татаж авах боломжтой.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ:
Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
Сургалт, мэдээлэл, стандартын салбар сан хариуцсан мэргэжилтэн: О.Ариунцэцэг
Утас: 70322320, 85756123
2026/02/27
2026/01/20
2026/01/15
2026/01/12

Нийтлэлийн төрөл

Авлигын эсрэг үйл ажиллагаа Албан хаагчдын мэдээлэл Арга хэмжээ Аудитын ил тод байдал Бидний тухай Видео мэдээ Дарга Даргын тушаал шийдвэр Дүрэм журам Ёс зүйн хороо Засгийн Газрын тогтоол, шийдвэр Зөвлөмж, зөвлөгөө Нийгмийн баталгааны хөтөлбөр Нээлттэй ажлын байр Олон нийтийн сүлжээ Өргөдөл гомдлын шийдвэрлэлт Сайд Сайдын тушаал шийдвэр Санхүүгийн ил тод байдал Санхүүгийн тайлан Стандарт Статистик мэдээ Сул орон тооны зар Сургалтын зар Сэтгэл ханамжийн судалгаа Төсөв, санхүүгийн мэдээлэл Төсөл, хөтөлбөр Төсөлд санал авч байна Тусгай зөвшөөрөл Үйл ажиллагаа Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны тайлан Үйл ажиллагааны төлөвлөгөө Фото мэдээ Холбоо барих Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө Худалдан авах ажиллагааны явцын мэдээлэл Хуулийн төсөлд санал авч байна Хүний нөөцийн стратеги төлөвлөгөө Хүний нөөцийн судалгаа Хүний нөөцийн удирдлага Хяналт шинжилгээ үнэлгээ Цаг үеийн мэдээ Цахим сэтгүүл Шилэн данс

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

ЦАХИМ ХОЛБООС

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 148
ЭНЭ 7 ХОНОГ 1338
ЭНЭ САР 3965
НИЙТ 122238

Холбоо барих

Хаяг:
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5-р баг, Д.Пүрэвдоржийн гудамж, №103

Утасны дугаар:
7032-2320


Цахим шуудан: uvurkhangai@masm.gov.mn

Өвөрхангай аймаг | Стандарт, хэмжил зүйн хэлтэс. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2026 он.